Монголд энэ цаг хэзээ вэ? гей хуримын сонирхолтой мэдээ францын хамгийн анхны гей хурим

Саяхан Францад ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль батлагдан гарч, хамгийн анхны ижил хүйстэн хосууд хуримаа албан ёсоор хийсэн байна. Энэ явдал магадгүй Францын нэгэн түүх болж үлдэх биз ээ. Францын хотын захирагч Элен Мандру болон олон мянган зочид, хэвлэл мэдээллийн ажилчид энэ хуриманд хүрэлцэн иржээ.


Хосуудыг танилцуулвал, Харилцаа холбооны байгууллагын захирал 40 настай Винсента Отэна болон 30 настай төрийн албан хаагч Брюно Буало нарын хурим юм. Гэрлэх ёслол хөгжилтэй, аз жаргалаар дүүрэн болж өнгөрсөн байна


Энэ хуриманд хэн ч саад болж чадаагүй. Хэсэг бүлэг хүмүүс тагтан дээр гарч утаа гаргаж эхлэхэд цагдаагийнхан тэр даруйд нь олж харснаар ямар нэгэн үймээн самуун дэгдээгүй байна. Ёслолын үеэр камерын гэрэл тасралтгүй анивчиж, бичлэг хийсэн хүмүүс тэр дор нь л YouTube хуудсанд тавьсан аж. Энэ бол Францын түүхэн дэх хамгийн анхны ижил хүйстний хурим учир хүмүүс маш ихээр сонирхож гэрлэх ёслолын гадна 2000 гаруй иргэд шинэхэн хосуудад баяр хүргэхээр цугласан байна.

Монгол улсын хэмжээнд гей гэлтгүй ЛГБТИК хосын дунд хуримаа хийхийг хүсдэг олон хосууд байдаг ч хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн хууль тогтоомж байдаггүй харамсалтай

Published by Админ

Уг сайт ерөнхий админ

Design a site like this with WordPress.com
Get started